Showing posts with label Удирдах зөвлөлийн хурлын мэдээллүүд. Show all posts
Showing posts with label Удирдах зөвлөлийн хурлын мэдээллүүд. Show all posts

2010/04/21

Зарлал


Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах албанаас 2010 онд зохион байгуулж буй ээлжит ажлын хүрээнд тус холбооны болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны төлөөлөл Засгийн Газрын Ордонтой танилцах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан С. Баяр болон холбогдох албаны хүмүүстэй ойрын хугацаанд уулзалт зохион байгуулах гэж байгаа тул нийт гишүүд төлөөлөл болсон эдгээр хүмүүсээр дамжуулж асуух асуулт, шүүмжлэл, санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү? Мөн энэхүү уулзалтын бүрэлдэхүүнд орох хүсэлтэй гишүүд бидэнд хүсэлтээ урьдчилан илгээнэ үү?

Бид уулзалтын хугацааг товлосны дараа албан ёсоор та бүхэнд мэдэгдэх болно

Асуулт, шүүмжлэл, санал хүсэлтээ илгээх
И-Майл: naturescience2008@yahoogroups.com
Утас: 99002356, 98635818, 99140266

Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах алба

2008/12/03

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны ээлжит хуралтай холбоотой мэдээлэл

Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2008-12-03 нд боллоо. Уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, өгөгдсөн үүрэг даалгавруудын талаарх мэдээллийг хүргэж байна.

  • БУСЗЭХ-нд Эрдэм шинжилгээ, судалгааны алба байгуулахтай холбогдуулан нягт нямбай, хариуцлагатай, тал бүрийн мэдлэгтэй, энэ чиглэлээр ажиллах чадвартай залуусыг судлан, өөрийн санал болгох хүний талаарх мэдээлэлийг илгээнэ үү. Эрдэм шинжилгээ, судалгааны алба нь 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Гүйцэтгэх захирлын дэргэдэх ажлын алба байгуулагдахтай холбогдуулан аливаа ажилд идэвх санаачлагатай ханддаг, хариуцлагатай, холбооны үйл ажиллагааны залгамж хойч үе болохуйц залуучуудыг санал болгоно уу? Таны санал болгох хүмүүс аль болох өөр өөр эрдэм шинжилгээний төв, их дээд сургуулиуд ажилладаг байх хэрэгтэйг анхаарна уу.
  • ГХА, МСОНХА, ХНА-ууд 2008 оны 12-р сарын 04 ний дотор ажлын тайлангаа гүйцэтгэх захирал руу явуулах
  • Хяналтын зөвлөл “Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-тай холбоотой хийх ажлын төлөвлөгөөгөө дараагийн БУСЗЭХ-ны УЗ-ийн хурал дээр танилцуулах
  • Л. Энхсүх “Залуусаас залууст” цуврал семинарт оролцох илтгэлийн сэдвээ ГХА-нд явуулах
  • ГХА “Залуусаас залууст” семинарын зарыг гарган УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд рүү явуулах
  • ГХА-ны гишүүн Ж. Жаргалмааг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргах: Хариуцах хүн-Гүйцэтгэх захирал
  • БУСЗЭХ-ны гишүүдийн судалгааны ажлын сэдвийн жагсаалтыг Д. Одгэрэл МСОНХА-нд гарган өгөхХүний нөөцийн албаны гишүүн О. Жамъян дараах асуудлуудын хэрэгжилтийн талаар тайлан тавина. Үүнд:
  • <Танилцуулганы англи хувилбар
  • <Гишүүдийн нэрийн хуудасны загвар
  • <АПУ ХХК-д хүргэсэн албан бичиг
  • Нарийн бичгийн дарга гишүүдэд явуулах мэндчилгээний загвар гаргах
  • Д. Одгэрэл “Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам”-ны сайдтай уулзах цаг товлох
  • БУСЗЭХ-ны 2008 оны Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг /П. Ганхуяг, Л. Мандахсайхан, О. Жамъян, Н. Лхагважав нар/ шинэ жилийн баярыг хаана (санал болгож буй газруудын танилцуулга), хэзээ тэмдэглэх, хэдэн төгрөгийн зардал гарах зэргийг судлах, мөн шинэ жилийн хөтөлбөр боловсруулах
  • УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд өөр өөрсдийн албан газрынхаа шинэ жилийн баяр хаана, хэзээ болохыг яаралтай мэдэгдэх
  • Цуврал лекц зохион байгуулах (жишээ нь: нанотехнологи, биотехнологи, инноваци, шинжлэх ухааны тандалт, гадаадад хэрхэн суралцах вэ?..... гэх мэт асуудлуудаар Монголд тухайн салбартаа алдартай хүмүүсийг урьж ярилцлага хийн улмаар өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна залуучуудыг өргөн хүрээтэйгээр энэ лекцэндээ хамруулан оролцуулах, ингэснээр БУСЗЭХ-ны талаарх мэдээлэлийг олонд таниулах боломжтой юм.) Цуврал лекцэнд санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
  • Цуврал нэвтрүүлэг зохион байгуулах (Залуу судлаачдын ажлыг олон нийтэд сурталчилж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.)
  • Цуврал нэвтрүүлэгт санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
  • Ярилцах сэдэв санал болгоно уу.

Дараагийн долоо хоногоос БУСЗЭХ-ны ээлжит бус хурал зарлагдаж болзошгүйг анхаарна уу.

2008/12/01

БУСЗЭХ-ны 2008-11-19 ны өдрийн ээлжит хуралтай холбоотой мэдээлэл

Хэлэлцсэн асуудлууд:


1. Цуврал лекц зохион байгуулах (жишээ нь: нанотехнологи, биотехнологи, инноваци, шинжлэх ухааны тандалт, гадаадад хэрхэн суралцах вэ?..... гэх мэт асуудлуудаар Монголд тухайн салбартаа алдартай хүмүүсийг урьж ярилцлага хийн улмаар өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна залуучуудыг өргөн хүрээтэйгээр энэ лекцэндээ хамруулан оролцуулах, ингэснээр БУСЗЭХ-ны талаарх мэдээлэлийг олонд таниулах боломжтой юм.)
 Цуврал лекцэнд санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
2. Цуврал нэвтрүүлэг зохион байгуулах (Залуу судлаачдын ажлыг олон нийтэд сурталчилж, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой.)
 Цуврал нэвтрүүлэгт санал болгох нэрсээ яаралтай явуулна уу?
 Ярилцах сэдэв санал болгоно уу.
3. Бид үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулахын тулд Эрдэм Шинжилгээний Төв, Их, Дээд Сургуулиуд, Үйлдвэр Аж Ахуй нэгжүүдээс эхэлнэ. Ингэхдээ 1-рт ШУА, Биологийн Хүрээлэн дээр дараагийн 7 хоногт (өдөр тодорхойгүй) БУСЗЭХ-ны үйл ажиллагааны танилцуулгыг очиж хийнэ. Иймд БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд, ажлын албадын дарга нар холбогдох материалаа бэлтгэн бэлэн байна уу.

4. Дараагийн хурал (ээлжит эсвэл ээлжит бус) дээр хийгдсэн байх ажлууд:
 ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл БУСЗЭХ-ны гишүүнчлэлд хамрагдсан гишүүдийн анкетийг авчрах эсвэл тодорхой чиглэлийн шилдэг залуу судлаач (Биологийн идэвхт хүнсний нэмэлт, агаарын бохирдолт, эмийн ургамал, нанотехнологи, биотехнологи ба бусад салбарын шилдэг залуу судлаачид)-ын нэрсийг авчрах.
 ХН-ийн ажлын албаны дарга Д. Одгэрэл Эрдэм шинжилгээний байгууллага, Их, дээд сургуулиуд, компаниуд руу БУСЗЭХ-ны үйл ажиллагааны талаар танилцуулах албан бичгийн төслөө бэлэн болгох
 О. Жамъян АПУ ХХК-н Хүний нөөцийн газарт хандсан албан бичгээ тамгалуулан тус компанид аваачиж өгөх.
 Ц. Цэдэндорж, М. Лувсанпэрэнлэй нар TV9 телевизэд хандсан албан бичгээ тамгалуулан тус телевиз рүү явуулах.
 Д. Лхагвасүрэн Веб сайт байрлуулах үнийг судлан мэдэж ирэх.
 Гүйцэтгэх захирал Л. Энхсүх ТББ-ын танилцуулгыг ажлын албадуудад өгөх.
 ХЗ-ийн ажлын албаны дарга Д. Лхагвасүрэн ХЗ-ийн гишүүдийн хурлыг зохион байгуулж үйл ажиллагааны журмаа хэлэлцэж батлах, төслөө авчрах.

5. БУСЗЭХ-ны УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд та бүхэн ХНА-нд цаашид юу хийх талаар саналаа өгнө үү.

БУСЗЭХ-ны Гүйцэтгэх захиралын ажлын албадууд болон бусад нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүдэд сануулах нь:
 ГХА үүрэгт ажлаа ээлжит хурал дээр танилцуулаагүй.
 МСОНХА-ны календарчилсан төлөвлөгөөний дагуу ажил дутуу байсан.
 ХЗ ажлаа танилцуулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, журмаа батлах.
 Хурлаас албан ёсоор чөлөө аваагүй тасалсан нэр бүхий УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд!