2009/04/06

2009 оны БНСУ-ын Засгийн газрьн тэтгэлгээр гадаадьн оюутан сонгон шалгаруулах журам

1. Зорилго
Гадаадын оюутанд БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцан солилцоог хөхүүлэн дэмжих болон улс хоорондын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой.



2. Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 350 хүн.

  • Улс тус бурийн хамрагдах хүний тоог тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас лавлана.

3. Элсуулэх салбар болон суралцах их сургууль

Солонгосын их дээд сургуулийн магистр, докторын ангид суралцах зарчимтай.

  • Суралцахыг хүсэж байгаа салбар нь энгийн их дээд сургуульд байхгүй тохиолдолд холбогдох их сургуультайгаа хэлэлцэн боловсролын хүрээлэнгийн захирлын зөвшөөрлөөр тухайн мэргэжлийн их дээд сургуульд элсэн орж болно.
  • Байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарыг эн тэргүүнд тавина.


4. Магистрт элсэх хэлбэр

o Чөлөөт сонголт(158хүн): Солонгос хэлний дамжаа төгссөний дараа өөрийн хүссэн сургуульдаа элсэн орно.

  • Чөлөөт сонголт хийх боломжтой оюутан


- Улс хоорондын харилцан солилцоонд тулгуурлан хоёр орон чөлөөт сонголтоор хийхээр тохиролцох тохиолдолд

- Солонгосын төрийн байгууллагын урилгаар суралцах тохиолдолд тухайн байгууллагаас нэр заасан сургууль эсвэл урьж байгаа
байгууллагатай холбогдох салбарыг сонгох (Төрийн байгууллагын урилгаар суралцагч нь заавал тухайн байгууллагын санал болгосон ба тухайн холбогдох салбарт элсэх ёстой)

- Гадаадад үрчлүүлсэн этгээд бол

- Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй оюутан

  • Солонгос хэлний бэлтгэлд хамрагдах шаардлагагүй хүн (2009.9.1 ба 2010.3.1-нд элсэх боломжтой)

- Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын(5-ТОР1К) 5 ба 6 дугаар шат(дээд шат)—нд тэнцсэн
- Дараах нөхцөлийн аль нэгд хамаарагдвал Солонгос хэлээр их дээд сургуульд суралцах боломжтой гэж үзнэ

A) Монголын их дээд сургуульд Солонгос хэл утга зохиол, Солонгос судлалын чиглэлээр 4-өөс дээш жил суралцсан

Б) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд
тэнцсэн ба Солонгосын их дээд сургуульд 4 жил, эсвэл магистрын
сургалтад хоёроос дээш жил сурсан тохиолдолд

В) Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын 4 дүгээр шатанд тэнцсэн бөгөөд Солонгосын байгууллага болон компанид хоёроос дээш жил ажилласан тохиолдолд

o Захиалгат оюутан(192хүн) : Олон Улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс Солонгосын их дээд сургуульд захиалгаар хуваарилсан орон тоо.


5. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаа

- Магистр: Нийт 3 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 2 жил)
- Доктор: Нийт 4 жил (Солонгос хэлний бэлтгэл 1 жил+үндсэн анги 3 жил)

гэх мэт үргэлжлэлийг Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны интернэт хурдсаас ЭНД ДАР

2009/04/02

Сургалт

Хими, химитехнологи, биотехнологи, газрын тос, хор судлалын лабораториудын мэргэжилтнүүдэд

Аналитик химийн шинжилгээний өндөр мэдрэг, компьютерийн удирдлагат аппаратуудаараа дэлхийн шилдэг брэнд үйлдвэрлэгч болж алдаршсан Agilent Technologies-Европын регионы албан ёсны дистрибьютр “Интерлаб”-компаний тэргүүлэгч мэргэжилтэн зохион байгуулж явуулах 1 өдрийн сургалт-семинарт мэргэжилтнээ оролцуулах хүсэлтэй бол утсаар болон факсаар хүсэлтээ яаралтай ирүүлнэ үү

Сургалт семинарын сэдэв:

· Agilent Technologies-ийн орчин үеийн аналтитикийн шинэ багажууд, тэдгээрээр тодорхойлох хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүний шинжилгээ, эмийн шинжилгээ, хий, газрын тосны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, биологи, биохими, биотехнологийн шинжилгээнүүд(ферментийн орчнуудыг оролцуулан )

· GC, HPLC-ийн аппратуудын тохируулга, үйлчилгээ, тэдгээрээр бүх төрлийн детекторуудаар тодорхойлох шинжилгээнүүдийн сорьцын задаргаануудын тухай

Хугацаа: 2009.04.20-ны өдөр.

Төлбөр: Оролцохыг хүсэгчдэд мэдээлнэ.

Зохион байгуулагч:

Нийлэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лаборатори :

Факс: 976-11-327795

Утас: 99190948, 70110872


Жич: Эхний ээлжид оролцох хүсэлтээ бидэнд мэдэгдэх хэрэгтэй ба сургалт-семинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид хэсэг хугацааны дараа мэдээлэх болно.

Монгол улсын их сургуулийн МДСА аас

Монгол улсын их сургуулийн МДСА-наас German Academic Exchange service (DAAD)-ийн төлөөлөгч Atni Shtraite 2009/04/22 ний 16.00 цагаас МУИС-ын 1р байрний 320 тоот өрөөнд DAAD -ын тухай танилцуулга хийх юм байна.

Энэ байгууллагын шугамаар олон хун мастер болон докторт явсан юм байна шүү

The Open Respiratory Medicine Journal Vols. 1 to 2; 2007 to 2008

Volume 2; 2008
Articles
Not All Children with Under-Control Asthma are Controlled
G Ricci, A Dondi, E Calamelli, V Dell’Omo, L Pagliara, T Belotti, and M Masi
Open Respir Med J. 2008; 2: 1–6. Published online 2008 February 6. doi: 10.2174/1874306400802010001.
PMCID: PMC2606653
Design and Analysis of Health Products and Services: An Example at a Specialized COPD Unit
Christian Domingo and Vicente Ortún Rubio
Open Respir Med J. 2008; 2: 7–15. Published online 2008 February 20. doi: 10.2174/1874306400802010007.
PMCID: PMC2606652
Non-Invasive Ventilation Applied for Recovery from Exercise-Induced Diaphragmatic Fatigue
Hans-Joachim Kabitz, David Walker, Stephan Prettin, Stephan Walterspacher, Florian Sonntag, Michael Dreher, and Wolfram Windisch
Open Respir Med J. 2008; 2: 16–21. Published online 2008 February 26. doi: 10.2174/1874306400802010016.
PMCID: PMC2606644
Smoking and Predictors of Pneumonia Among HIV-Infected Patients Receiving Care in the HAART Era
David M Murdoch, Sonia Napravnik, Joseph J Eron Jr, and Annelies Van Rie
Open Respir Med J. 2008; 2: 22–28. Published online 2008 February 26. doi: 10.2174/1874306400802010022.
PMCID: PMC2606650
Does Prior Training Affect Acute O2 Supply Responses During Exercise in Desaturator COPD Patients?
Delphine Delample, Meritxell Sabate, Christian Préfaut, and Fabienne Durand
Open Respir Med J. 2008; 2: 29–34. Published online 2008 March 13. doi: 10.2174/1874306400802010029.
PMCID: PMC2606654
Association of Mycoplasma Pneumoniae Infections with Status Asthmaticus
Usama Hanhan, James Orlowski, and Mariano Fiallos
Open Respir Med J. 2008; 2: 35–38. Published online 2008 May 7. doi: 10.2174/1874306400802010035.
PMCID: PMC2606645
Intravenous Cyclophosphamide Pulse Therapy in the Treatment of Systemic Sclerosis-Related Interstitial Lung Disease: A Long Term Study
C.P Simeón-Aznar, V Fonollosa-Plá, C Tolosa-Vilella, A Selva-O´Callaghan, R Solans-Laqué, E Palliza, X Muñoz, and M Vilardell-Tarrés
Open Respir Med J. 2008; 2: 39–45. Published online 2008 May 15. doi: 10.2174/1874306400802010039.
PMCID: PMC2606648
| Abstract | Full Text | PDF–93K |

Volume 1; 2007
Articles
Neglected Respiratory Toxicity Caused by Cancer Therapy
Christian Domingo and Jorge Roig
Open Respir Med J. 2007; 1: 1–6. Published online 2007 July 30. doi: 10.2174/1874306400701010001.
PMCID: PMC2596356
Extensively Drug-Resistant Tuberculosis (XDR-TB) - A Potential Threat in Ireland
Anne Marie Mc Laughlin, Rory A O’Donnell, Noel Gibbons, Mary Scully, Darina O’Flangan, and Joseph Keane
Open Respir Med J. 2007; 1: 7–9. Published online 2007 December 15. doi: 10.2174/1874306400701010007.
PMCID: PMC2596355

2009/03/26

Эврика-2009 удирдамж


Монголын Залуучуудын Холбоо

"ЭВРИКА-2009" БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


Нэг. "Эврика" багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Хууль эрх зүй. банк санхүү. эдийн засаг, бизнес. техник технологи. байгаль. түүх. эрүүл мэнд. нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй их дээд сургууль, коллежийн багш. оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ. судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, бодит биеллээ олоход нь туслахад оршино.
Энэхүү удирдамж нь "Эврика" багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод эрдэм шинжилгээний бага хурал явагдах журам, түүнд тавигдах шаардлага, зохион байгуулалтын хэлбэрийн талаарх мэдээллийг хүргэх болно.

Хоёр. Зохион байгуулагдах салбар хуралдаан:
1. Хууль эрх зүйн шинжлэх ухааны салбар хуралдаан
2. Банк, санхүү эдийн засгийн шинжлэх ухааны салбар хуралдаан
3. Түүхийн шинжлэх ухааны салбар хуралдаан
4. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар хуралдаан
5. Бизнесийн шинжлэх ухааны салбар хуралдаан
6. Техник, технологийн шинжлэх ухааны салбар хуралдаан
7. Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан
8. Байгалийн шинжлэх ухааны салбар хуралдаан

Гурав. Илтгэлийг шалгаруулах үндэслэл
Шинжлэх ухааны үндэслэлтэй Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон Шинэлэг санааг дэвшүүлсэн Практик ач холбогдолтой Санаагаа товч тодорхой зөв дэвшүүлсэн Илтгэлийн удирдагчтай байх

Дөрөв. Ирүүлэх материалд тавих шаардлага:
• Багш, оюутны эрдэм шинжилгээний "Эврика" бага хуралд тухайн их дээд. сургууль. коллежийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан 2 оюутан. 1 багш. эрдэм шинжилгээний ажилтан. аспирант. магистрантууд оролцоно.
• Илтгэл нь 5-аас дээш хуудастай байна.
• Илтгэлийн мөр хоорондох зай 1.5. Ариалмон 12-оор бичигдсэн байна.
• Илтгэлийн эхийг файлаар хавсаргах ба 2 хувь бөгөөд хавтасласан байна.
• Илтгэгч нь хурлын дотоод журам. хуваарийг чанд баримтална.
• Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.
Багш:
• Сургуулийн эрдмийн эөвлөлийн тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана. Оюутан:
• Сургуулийн эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
• Товч анкетыг хавсаргана.

Тав. Цагийн зохион байгуулалт
Илтгэгч: Үндсэн илтгэл 8 мин
Шүүгчийн асуулт, хариултын цаг 5 мин
Зургаа. Шалгаруулалт:
• Шүүгчдийн комисст ерөнхий шүүгч болон салбар тус бүрийн шүүгчид орно.
• Салбар тус бүрээс 1 багш. 1 оюутан шалгаруулна.
• Өвөрмөц санаа дэвшүүлсэн багш. оюутан тус бүр 1-ийг шалгаруулан байгууллагын нэрэмжит тусгай шагнал олгоно.
Долоо. Илтгэл хүлээн авах:
"Эврика" багш. оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тавигдах шаардлагыг хангасан илтгэлийг 2009 оны 4-сарын 5-ны өдөр хүртэл Монголын Залуучуудын Холбооны Төв байрны 212 тоотод хүлээн авна.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Утас: 976-11-321814, 322643, 326336

Эврика-2009

Эврика-2009 Багш, Оюутны эрдэм шинжилгээний байга хурал
4-р сарын 07-10-ны хооронд 17 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Илтгэлийг материалыг 4-р сарын 08-ны өдөр Монголын Залуучуудын холбооны төв байрны 212тоот өрөөнд хүлээн авна.

Утас: 321814, 322643, 326336

2009/03/25

BMC Molecular Biology-д доорх шинэ өгүүллүүд нийтлэгдлээ

Impact factor 3.37

The following new articles have just been published in BMC Molecular Biology

For articles which have only just been published, you will see a 'provisional PDF' corresponding to the accepted manuscript. A fully formatted PDF and full text (HTML) version will be made available soon.

Research article
HMGB1/2 can target DNA for illegitimate cleavage by the RAG1/2 complex
Zhang M, Swanson PC
BMC Molecular Biology 2009, 10:24 (24 March 2009)
[Abstract] [Provisional PDF]

Research article
A Functional Type I Topoisomerase from Pseudomonas aeruginosa
Jain T, Roper BJ, Grove A
BMC Molecular Biology 2009, 10:23 (24 March 2009)
[Abstract] [Provisional PDF]

You currently receive BMC Molecular Biology article alerts whenever new articles are published

2009/03/23

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармагт урьж байна

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармагт урьж байна. Энэ сарын 28, 29-нд 11-17.30-т Чингис Хаан зочид буудалд болно. Үзэсгэлэнд АНУ, Канад, Австрали, Их Британи, Тайван, Польш, Швейцари, Солонгос, Сингапур, Малайз, Энэтхэг зэрэг улсуудын их дээд сургуулиуд оролцоно. Та хэлнийхээ мэдлэгээ шалгуулаад 50-100% тэтгэлэг авах боломжийг олгож байна.
Утас: 96060708, 99980808, 91900201

2009/03/20

Семинар

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион явуулж буй “Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх, сэтгүүлийн зиндаа чансааг хэрхэн ангилах тухай” семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Семинар 2009 оны 3 дугаар сарын 24-нд Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн 306 тоот хурлын танхимд 1600 цагт болно.



БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба


Холбоо барих утас : 99722717

2009/03/17

Лекцэнд урьж байна!

Лекцэнд урьж байна!

ХБНГУ-ын Байройт (Bayreuth) хотын Их Сургуулийн Химийн Инженерийн Сургуулийн захирал, Professor, Dr. Eng. Andreas Jess-ийн лекцэнд урьж байна.

2009.03.23

Даваа 16°°

From Kinetics to Process Modeling and research Projects in Department of Chemical Engineering in University of Bayreuth

2009.03.24

Мягмар 11°°

Liquid Fuels from Coal

2009.03.24

Мягмар 16°°

Carbonnanomaterials

сэдэвт лекцүүд МУИС-ийн I байрны 320 тоот өрөөнд тус тус болно.

Жич: Лекцийн зарыг бидэнд илгээж, олон хүнд түгээх боломж олгосон БУСЗЭХ-ны гишүүн Г. Жаргалсайхандаа /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар/ гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!

2009/03/13

Залуу судлаачдын семинар дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж дууслаа

МЗЭХ, БУСЗЭХ-оос сар бүрийн 2 дахь долоо хоногийн 4 дэх өдөр зохион байгуулагддаг “Залуусаас залууст” ээлжит семинар 4 дэх удаагаа буюу 2009 оны 03-р сарын 12 -нд амжилттай явагдаж дууслаа.


Уг семинарын ач холбогдол нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын төвшинг ээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор бие биедээ гүн туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.


Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими, Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв зэрэг байгууллагын 20 гаруй судлаачид оролцож санаа бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Энэ удаагийн семинарт ШУА, Биологийн Хүрээлэнгийн Генетикийн лабораторийн ЭША Т. Одбаяр “Мазаалай баавгайн судалгаа мониторинг” энэхүү илтгэлийн онцлог нь монгол улсад зөвхөн байдаг мөн устаж үгүй болох аюулд учраад байгаа хүрэн мазаалай баавгайн тоо толгойг хэрхэн нэмэгдүүлэх, тархалтыг судлах, хиймэл идэш тэжээлийн сав бэлтгэж хооллох, генетик судалгаа хийх зэрэг олон сонирхол татсан ажлуудыг хийсэн нь харагдаж байсан. Мөн хоёр дахь илтгэл бол ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Органик Химийн лабораторийн ЭШДА, Батлан Хамгаалахын Их сургуулийн Удирдлага Технологийн Сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн багш магистрант Э. Бат-Эрдэнэ “Монгол орны зарим ордын битумт элсний химийн найрлага, шинж чанарын судалгаа” тус илтгэл ч мөн монгол улсад бидний амьдралын хамгийн чухал хэсгийн нэг болох түлш, эрчим хүч, замын асуудлыг шийдвэрлэхийн тулд битумт элсний хими физикийн шинж чанар, хэрхэн түлш гаргаж авах болон цаашлаад хаягдлыг нь замын ажилд яаж ашиглаж болох зэрэг эдийн засгийн чухал асуудлуудыг хөндөж ярьсан нь залуу судлаачдын таашаалд нийцсэн сайхан семинар боллоо.


Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрхэмлэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.




2009/03/12

Семинар

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо, Экологийн Боловсролын Төвөөс сар бүрийн хоёр дахь долоо хоногт хамтран зохион явуулж буй “Залуусаас залууст” цуврал семинарт нийт залуу эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид, сонирхсон хувь хүн та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ удаагийн семинарт ШУА, Биологийн Хүрээлэнгийн Генетикийн лабораторийн ЭША, Т. Одбаяр
1. “Мазаалай баавгайн судалгаа мониторинг”
ШУА, Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Органик Химийн Лабораторийн ЭША, Э. Бат-Эрдэнэ
2. “Монгол орны зарим битумт элсний химийн найрлага шинж чанарын судалгаа” сэдвээр тус тус семинар явагдана.
Семинар 2009 оны 3 дугаар сарын 12-нд Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18 30 цагт болно.

БУСЗЭХ, Эрдэм шинжилгээ, судалгааны алба

Холбоо барих утас : 99722717