2009/03/09
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИ
Монгол улс уг конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ-аас 1995 оны 5 сарын 4-ний өдөр батлан гаргасан бөгөөд манай улс 1996 оны дөрөв дүгээр сарын 4-ний өдрөөс 131 дахь гишүүн орон болсон билээ.
Монгол улсаас энэ конвенцийн I, II хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавьж, мөлхөгч тус бүр нэг зүйл багтсан байна
СITES-ийн 1 ба 2-р хавсралтад орсон амьтан, ургамлын зүйлүүдийн жагсаалтыг эндээс олж үзээрэй
http://www.mne.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=41%3Acites&catid=3%3A2008-12-28-09-10-52&showall=1
2009/03/06
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, УКРАИН УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦУУЛНА
Дэлгэрэнгүйг мэдээллийг эндээс олж үзээрэй
2009/03/05
Хууль, Төсөл, Хөтөлбөр
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008 -2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
(Монгол Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолын хавсралт)
http://www.open-government.mn/index.php?option=com_content&task=view&id=404&Itemid=129
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
http://siteresources.worldbank.org/INTMONGOLIA/Resources/Draft_GAP2008.pdf
АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1313
АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛЬ
http://assets.panda.org/downloads/hunting.pdf
ХОВОРДСОН АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ЭД ЗҮЙЛИЙН ГАДААД ХУДАЛДААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1454
Батнямын Онон
Цуврал Лекц
МЗХ-ний Би Монгол залуу хүн цуврал лекцийн маргаашийн цувралд МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар Монголын их үнэмшил сэдвээр уншина. Уг нь төлөвлөсөн ёсоор ерөнхий сайд С.Баяр унших ёстой байсан боловч гадаадад ажлаар явсан тул оролцох боломжгүй боллоо. Та бүхэн өргөнөөр ирнэ үү. лавлах зүйл байвал 88171426
Монголын Залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал: Д.Одгэрэл
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Энэхүү цуврал лекцүүд энэ онд уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуулгын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн 2009 оны эхний хагас жилд лекц уншихаар болоод байна.
Мөн 14 хоног тутмын Баасан гаригт тогтмол 17:00 цагаас явагдах цуврал лекцүүдийн хуваарийг хавсаргав.
2009/02/20
“Би Монгол залуу хүн” үнэ төлбөргүй цуврал лекц үргэлжлэн явагдаж байна
Монголын Залуучуудын Холбооноос өнгөрсөн 2008 онд “Би Монгол залуу хүн” цуврал лекцүүдийг залуучуудын мэдлэг боловсрол, хувь хүний хөгжил, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүйгээр 14 хоног тутамд 1 удаа явуулж нэр бүхий 9 лекторын лекцийг 2000 гаруй залуучуудад хүргэсэн билээ.
Энэхүү цуврал лекцүүд энэ онд уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуулгын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн 2009 оны эхний хагас жилд лекц уншихаар болоод байна.
“Би Монгол залуу хүн” цуврал лекцийн энэ оны эхний лекцийг Монголын Бурхны шашинтны төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Монгол хүн байхын учир” сэдвээр уншсан ба өнөөдөр 17:00 цагаас ээлжит лекцийг МУ-ын гавъяат багш Ц.Түвшинтөгс “Гэр бүлд бэлдэх Монгол ухаан” сэдвээр МЗХ-ний хурлын зааланд уншина.
Мөн 14 хоног тутмын Баасан гаригт тогтмол 17:00 цагаас явагдах цуврал лекцүүдийн хуваарийг хавсаргав.
| № | Лекторууд | Албан тушаал | Хугацаа |
| 1 | Д.Чойжамц | Монголын Бурхны шашинтны төв гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам | 2 сарын 6 |
| 2 | Ц.Түвшинтөгс | МУ-ын Гавъяат багш | 2 сарын 20 |
| 3 | С.Баяр | МУ-ын Ерөнхий сайд | 3 сарын 6 |
| 4 | Н.Баатархүү | Лектор төвийн тэргүүн | 3 сарын 20 |
| 5 | н.Даваахүү | Шарк төвийн тэргүүн | 4 сарын 3 |
| 6 | Төгөлдөр | Донж төвийн тэргүүн | 4 сарын 17 |
| 7 | Б.Лхагвасүрэн | Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт | 5 сарын 1 |
| 8 | Ц.Саранцэцэг | Шри шри амьдрах ухаан төвийн тэргүүн | 5 сарын 15 |
| 9 | Т.Намжил | УБДС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор профессор | 5 сарын 29 |
| 10 | Г.Бадамсамбуу | Гараг студийн захирал | 6 сарын 12 |
| 11 | Ш.Гүрбазар | Соёлын гавьяат зүтгэлтэн | 6 сарын 26 |
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
322643, 321814, 88171426
2009/02/19
Яараарай
http://ocw.usi.edu.mn/OcwWeb/Biology/index.htm#grad
Төлбөргүй хандаж болох Сэтгүүлүүд
Энэ Сэтгүүлүүдийн линкийг бидэнд илгээсэн ШУА Биологийн хүрээлэнгийн Микробиологийн Лабораторын эрхлэгч Доктор Б.Цэцэгт талахралаа
Харин энэ боломжийг манай залуу судлаачид алдалгүй, үр бүтээлтэйгээр ашиглана гэдэгт найдаж байна.
Dear LOOP Coordinating Committee member
Throughout 2009 Springer is offering free access to:-
|
| |
|
| |
Дарвиний 200 жилийн ойг тохиолдуулан
Evolution: Education and Outreach will be dedicating all of Volume 2 to the honour of Darwin , in celebration of his life and work-and especially as the founder of modern evolutionary biology
http://www.springerlink.com/content/120878/?v=editorial
and for the next month these journals will also have free online access:-
Evolutionary Ecology
http://www.springerlink.com/content/0269-7653?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
Development Genes and Evolution
http://www.springerlink.com/content/0949-944X?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
Journal of Molecular Evolution
http://www.springerlink.com/content/0022-2844?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
Evolutionary Biology
http://www.springerlink.com/content/0071-3260?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
Journal of the History of Biology
http://www.springerlink.com/content/0022-5010?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
Journal of Evolutionary Biochemistry and Physiology
http://www.springerlink.com/content/0022-0930?cm_mmc=AD-_-Enews-_-BIO2055-_-0
2009/02/16
Залуу судлаачдын семинар гурав дахь удаагаа зохион байгуулагдаж дууслаа
Уг семинарын нь залуу судлаачдын илтгэх ур чадвар болон онолын түвшингээ дээшлүүлэх, хийж буй ажлаа бусдад хүргэх, шинэ мэдээлэл дамжуулах, мэдлэг боловсролоо нээлттэйгээр бие биедээ солилцох, ажлын холбоогоор өөр хоорондоо танилцах, хамтран ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Энэ өдөр болсон семинарт МЗЭХ-ны Гүйцэтгэх захирал, МЗЭХ-ны дэргэдэх Зөвлөлдөх бүрэлдэхүүний, БУСЗЭХ-ны Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүд, Хими-Хими Технологийн хүрээлэн, Физик Технологийн Хүрээлэн, Биологийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МУИС, Экологийн боловсролын төв, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн зэрэг байгууллагын судлаач залуучууд оролцож уг семинарын ач холбогдол, цар хүрээ, цаашид хэрхэн чанаржуулах зэрэг олон асуудлаар санал солилцож үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм.
Энэ удаагийн семинарт Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн лабораторийн ЭША Р.Энхтуяа: ЭША Д.Лхагвасүрэн, Р.Энхтуяа нарын “Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах боломж” сэдэвт хамтарсан илтгэлээр оролцсон бөгөөд энэхүү илтгэл нь Монгол оронд ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа аюултай өвчний нэг болох элэгний хавдрын оношлуурыг өөрийн дотоод нөхцөл бололцоог ашиглан гаргаж авсан нь практикт илүү түлхүү сайхан ажил болсон нь харагдаж байлаа. Мөн хоёр дахь илтгэл Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах Төвийн судлаач П.Ганхуяг “Хээрийн зарим зүйл махчин шувуудын үржлийг хиймэл үүр байгуулах замаар дэмжих нь..” уг илтгэл ч гэсэн монгол орны экосистемд чухал голлох байр суурийг эзэлдэг махчин шувууд тэр дундаа идлэг шонхрын үржил, тоо толгой, тархалт, хооллолт болон эдгээр шувуудын хууль бус наймаа, хэрхэн хамгаалах зэрэг маш олон сонирхолтой сэдвийг хөндөж ярьсан нь залуу судлаачдын таашаалд нийцсэн үр өгөөжтэй семинар боллоо.
Дараа дараачийн семинараар бид та бүхэнтэй улам бүр ойртож ажиллахыг эрмэлзэж байна. Мөн бидний ажилд үнэтэй зөвлөгөө өгч байдаг эрхэм судлаачид та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
2009/02/13
Залуу судлаачидтай уулзах уулзалт боллоо
Тус хуралд анхаарал татан асуугдаж байсан асуулт нь БУСЗЭХ болон ХААБТСЗЭХ-ы Хүрэл тогоотын семинарт оролцоход Биологийн хүрээлэнгийн залуу судлаачид аль салбарт нь оролцох нь зохистой, аль салбарт нь харъялагддаг тухай асуулт байлаа. энэ асуултад МЗЭХ-ны төлөөлөгч хариулахдаа "Сэдэв, судалгааны ажлын агуулга нь нийцэж байвал аль ч салбар холбооны хуралд оролцох боломжтой" гэдэгийг тайлбарлаж байлаа.
2009/02/12
2009/02/10
Ээлжит “Залуусаас залууст” цуврал семинарын тов
Энэ удаагийн семинарт:
ШУА, Биологийн Хүрээлэнгийн Молекул Биологийн лабораторийн ЭША, Магистрант Р. Энхтуяа,
“Элэгний хавдрын оношлуурын AFP ELISA цомог гарган авах”
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач П. Ганхуяг
“Хээрийн зарим зүйл махчин шувуудын үржлийг хиймэл үүр байгуулах замаар дэмжих нь..” сэдвээр тус тус семинар явагдана.
Семинар 2009 оны 2 дугаар сарын 13-ны баасан гаригт Экологийн Боловсролын Төвийн хурлын танхимд 18.00 цагт болно.
Холбоо барих утас : 99722717
2009/02/09
Ерөнхий сайд лекц уншина
Энэхүү цуврал лекц нь энэ онд уламжлал болон зохион байгуулагдана. Өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуултын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн энэ оны эхний хагас жилд лекц уншихаар болжээ. "Би Монгол залуу хүн" цувралын эхний лекцийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монгол хүн байхын учир" сэдвээр уншсан юм. Дараагийн лекцийг Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс энэ сарын 20-нд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ирэх сарын 6-нд, Лектор төвийн Н.Баатархүү 20-нд унших ажээ.
С.Туул гого.мн
Ерөнхий сайд лекц уншина
Энэхүү цуврал лекц нь энэ онд уламжлал болон зохион байгуулагдана. Өмнөх лекцүүдийн үеэр залуучуудаас авсан санал асуултын үр дүнд олонхын санал авсан нэр бүхий 11 хүн энэ оны эхний хагас жилд лекц уншихаар болжээ. "Би Монгол залуу хүн" цувралын эхний лекцийг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монгол хүн байхын учир" сэдвээр уншсан юм. Дараагийн лекцийг Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс энэ сарын 20-нд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ирэх сарын 6-нд, Лектор төвийн Н.Баатархүү 20-нд унших ажээ.
С.Туул гого.мн
Хамтарч ажиллах санал
Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбоонд
Юуны өмнө та бүхэнд ажлын амжилт хүсье. Хэвлэл мэдээлэл, програм хангамжийн “Спикер Групп” компани нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл салбартаа манлайлж, бодит ажлуудыг хийгээд байна. Тус компаний үүсгэн байгуулсан “Компьютер Таймс” сэтгүүл нь өнөөдрийн байдлаар 27 дугаарыг уншигчдадаа хүргэж, 2500 гаруй захиалагчтай болоод байгаа бөгөөд улиралд 2 дугаар, 5000-8000 хувь хэвлэгдэн гардаг.
Бид 2009 оноос эхлэн 10 мянган захиалагчтай болох зорилт тавин ажиллаж байгаа ба энэ хүрээнд бүх Ерөнхий боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн кабинет, бизнесийн байгууллагуудын ажилтнуудын албан хэрэгцээнд захиалуулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн хэрэглэгчийнхээ хүрээг тэлэхээс гадна агуулга, нийтлэлийн бодлогын хувьд илүү анхаарч үндсэн булангуудаас гадна шинэ булангуудыг тогтмол ажиллуулж байхаар боллоо. Ингээд өнгө төрх, агуулгаа улам сайжруулан гаргаж буйтай холбогдуулан танд дараах саналыг тавьж байна. Үүнд:
1. Сэтгүүлийн сайтад байгууллагаа сурталчилсан ярилцлага өгөх
2. Ажиллаж буй мэргэжилтэйгээ холбоотой эсвэл сонирхдог чиглэлээрээ сэтгүүлд булан хөтлөх
3. Сэтгүүлийн www.computertimes.mn сайтын линк, жижиг баннерийг өөрийн http://naturescience2008.blogspot.com/ сайтдаа байршуулах
4. Эрдэмтдийн судалгааны бүтээлээс дээжлэн нийтлэх зорилгоор “КТ Судалгаа” булан нээн ажиллуулж байгаа бөгөөд танай гишүүд сэтгүүлд маань цувралаар бүтээлээ нийтлүүлэх боломжтой гэдгийг нэмж дурдахад таатай байна.
Сэтгүүлийн танилцуулга, хамтран ажиллах боломжуудын тухай мэдээллийг Хавсралт 1-ээр илгээлээ. Дээр дурдсан саналд ямар нэгэн төлбөрийн тухай яригдахгүй бөгөөд та бид харилцан ашигтай хамтран ажиллаж буй хэрэг гэж ойлгож буйг хүлээн авна уу. Саналын хариуг даруй өгч, хамтын ажиллагаандаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
2009/02/04
Байгаль хамгаалал сэдэвтэй 500 төгрөгийн мөнгөн зоос шалгарчээ
Энэ жилийн шалгаруулалтад шилдгийн төлөө болон 10 төрлийн номинацд ялахын тулд олон хүчтэй өрсөлдөгчид байсан бөгөөд санал хураалтын эхний шатанд АНУ-ын зоосны үйлдвэр болон Беларусын Үндэсний Банк тэргүүлсэн бөгөөд 10 номинацийн 3-т АНУ, 2-т нь Беларус тэргүүлжээ.
Үлдсэн таван төрөлд нь Монгол, Австри, Британийн Виржин Арлууд, Дани, Итали тэргүүлсэн байна.
Хамгийн алдартай зоосны төрөлд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Вашингтон ерөнхийлөгчийн дүрстэй доллар
numismaticnews.net
