2012/05/28

МУИС, ХХИС болон Ёкохамагийн Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах Инженерийн Сургууль хоорондын хамтран ажиллах, оюутан солилцох гэрээнд гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Их Сургуулийн Хими, Хими Инженерчлэлийн сургуулийн захирал Б.Очирхуяг, Математик, Компьютерийн сургуулийн захирал Л.Алтангэрэл, Газарзүй, Геологийн сургуулийн захирал В.Батцэнгэл, Аялал, жуулчлалийн тэнхимийн эрхлэгч Д.Энхжаргал, багш Н.Оюунчимэг нар 2012 оны 5 сарын 16нд Ёкохамагийн Улсын Их Сургуульд зочилж, Хими, Хими Инженерчлэлийн сургууль болон Ёкохамагийн Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах Инженерийн Сургууль хоорондын эрдмийн ажлаар хамтран ажиллах, оюутан солилцох гэрээнд гарын үсэг зурлаа. 


Улмаар Тооцооллын хими (Проф. К.Үэда), Биофизик-хими (Проф. А.Найто), Органик синтезийн хими (Проф. К.Сакакибара), Байгаль орчны хими (Проф. К.Фүжиэ), Хот төлөвлөлт (Проф. М.Такамизава), GIS (Проф. С.Садохара)-ийн лабораториудтай танилцаж, тус сургуульд сурч, судалгааны ажил хийж буй МУИС-ийн оюутан, судлаачидтай санал бодлоо солилцов.



Мэдээлэл бэлтгэсэн:
Судлаач. Др. Н.Жавхлантөгс

Биофизик-химийн лаборатори
Материал судлалын тэнхим
Төгсөлтийн дараах Инженерийн Сургууль
Ёкохамагийн Улсын Их Сургууль

2012/04/17

Fwd: [tsahim-urtuu: 7388] Монголын нэгэн эрдэмтэн залууг дэмжье !!!

Андуудын мэнд!

Залуу эрдэмтэдийн шинэлэг судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих Канадын нэгэн тэтгэлэгт хөтөлбөр байдаг юм байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь интернет ашиглан олон нийтийн саналыг хамгийн их авсан судалгааны төсөлд бага хэмжээний санхүүжилт өгдөг өвөрмөц бөгөөд нилээд өрсөлдөөнт аргаар өөрийн дэмжих эрдэмтэдийг сонгон шалгаруулдаг юм байна. Энэ удаагийн өрсөлдөөнд миний сайн мэдэх нэгэн Монгол залуу эрдэмтэн оролцож байна. 

Тус залуу маань нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудал болох ундны усанд агуулагдах хорт бодис (хүнцэл буюу Arsenic)-ийн агууламжийг уул уурхай эрчимтэй хөгжиж буй говийн бүсэд судалж байгаа юм. Энэхүү судалгааны үр дүнд Монголчуудыг энэхүү бодисын хордлогоос сэргийлэх боломжийг олж илрүүлсэнээр манай хүн амын эрүүл мэндэд үнэлэшгүй их ач холбогдолтой юм.

Та бүхнийг доорхи зааврын дагуу саналаа өгч энэхүү Монгол эрдэмтэн залууг дэмжихийг уриалж байна! Та дэмжсэн саналаа өгөхөд тун хялбар бөгөөд, ердөө 1 минут л зарцуулна:

1.  Эхлээд http://rs.applications.grandchallenges.ca/en/login?pl=/en/ холбоосоор дамжин орж бүртгүүлнэ. Ингэхдээ "Create new account" товчин дээр дараарай. Тэгээд дэлгэцэн дээр гарах зааврын дагуу бүртгүүлнэ.

2.  Бүртгүүлсний дараа http://rs.applications.grandchallenges.ca/en/viewVideo/28735E6AA6EB3DA8EFB5BD холбоосыг даган судалгааны ажлын танилцуулгыг үзээд Like хийн дэмжинэ үү. Хүсвэл өөрийн сэтгэгдлээ Comment хэсэгт үлдээж болно.



Enkhjin

--
===============================================================
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ – E-Station Network
* Сүлжээний архив: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee
* Сүлжээнд имэйл бичих хаяг: tsahim-urtuu-suljee@googlegroups.com
* Сүлжээнээс гарахыг хүсвэл: tsahim-urtuu-suljee+unsubscribe@googlegroups.com
* Сүлжээний зохицуулагчид хандаx хаяг: tsahimurtuuholboo@yahoo.com
* INBOX тань дүүрээд байна уу? Шүүлтүүр хийх заавар: www.tsahimurtuu.mn/filter
Copyright (c) www.tsahimurtuu.mn 1999-2011 | Powered by Tsahim Urtuu Holboo
===============================================================



--
Олхонууд Д.Лхагвасүрэн
--

2012/03/26

АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр USAP – 2013

Энэ блогоор орж гардаг хүмүүст хэрэгтэй байж болох юм гэж бодоод Цахим өртөөний групп шуудангаас хуулж орууллаа. Харин уг зарын оруулахдаа зохион байгуулж байгаа байгууллагаас нь зөвшөөрөл аваагүй болно.

Бүрэн эхээр нь доорх хоёр холбоосоор татаж аваарай 

*******************************************************************************************************

АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцуулах
тэтгэлэгт хөтөлбөр USAP – 2013

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10 болон 11-р ангид онц сайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцуулах USAP хөтөлбөрт оролцохыг урьж байна.


Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурч боловсрох өндөр эрмэлзэлтэй, гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар бүхий удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2013 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд суралцах мэргэжлийн дагуу сургуулиа сонгох, АНУ-ын их дээд сургууль, коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн сурагчдад оюутны виз хүсэх болон АНУ руу явахаас нь өмнө баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид тус мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, товхимол бичгийг ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийн бүрдүүлсэн материал дээр нь үндэслэн сургуульдаа элсүүлэх бөгөөд ТОEFL, SAT шалгалтын оноо, өргөдлийн агуулгаас хамаарч бүтэн болон хэсэгчилсэн тэтгэлэг олгодог.

Тавигдах шаардлага:
  • 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2013 оны хавар сургуулиа төгсөх/ болон 11-р ангийн сурагч байх /2012 оны хавар сургуулиа төгсөх/
  • Сайнаас доошгүй дүнтэй суралцдаг байх (B80-с дээш голч дүнтэй байх/
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL шалгалтанд 570-аас доошгүй оноо авах чадвартай байх/
  • Гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй байх
  • Олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх
  • Сар бүр Улаанбаатарт болох сургалтанд ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна/
  • Өргөдлийн маягт - www.earcmn.org цахим хуудаснаас татаж авна
  • Дүнгийн хуулбар - сургуулийн тамга, гарын үсэгтэй байх
10-р ангийн сурагчид: 9-р ангийн жилийн эцсийн (суурь боловсролын гэрчилгээ) болон 10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн
11-р ангийн сурагчид: 10-р ангийн жилийн эцсийн болон 11-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн
  • Өргөдлийн маягтанд заасан 2 сэдвээр зохион бичлэг бичих
  • Анги удирдсан багш эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
  • Эцэг эхийн цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно/
  • Гэр бүлийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Шалгаруулалт:

1-р үе
2012 оны 4-р сарын 27:         Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа
/17:00 цагаас өмнө/

2012 оны 5-р сарын 2:    Өргөдлийн шалгаруулалтын хариу буюу 2-р шатанд орох сурагчдын нэрс www.earcmn.org болон БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.
2-р үе
2012 оны 5-р сарын 12:        Өргөдөл нь шалгарсан бүх сурагчид TOEFL шалгалт өгнө /шалгалт өгөх газар болон цагийг жич зарлана/

2012 оны 5-р сарын 17:     TOEFL шалгалтын хариу тус өдрийн 12:00 цагаас хойш www.earcmn.org болон БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.

3-р үе
2012 оны 5-р сарын 26:    TOEFL шалгалтанд 570-аас дээш оноо авсан сурагчид SAT шалгалт өгнө /шалгалт өгөх газар болон цагийг жич зарлана/

Эцсийн шалгаруулалт   
2012 оны 6-р сарын 4:     Нийт 3 үе шатлалтай энэхүү шалгаруулалтаас өндөр оноо авсан сурагчдыг шалгаруулж USAP-2013 хөтөлбөрт хамруулна. Эцсийн хариу www.earcmn.org болон БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.

   


Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941
Website: www.earcmn.org 






United States Student Achievers Program
2013 Application Form

There are many determined and talented students in Mongolia who lack financial resources and access to information to better their educational future. For the 7th year, the Educational Advising and Resource Center seeks to identify highly academically qualified and motivated, but financially disadvantaged 10th and 11th grade students to join the United States Student Achievers Program (USAP).

USAP’s mission is to assist highly-talented and determined, but economically-disadvantaged ADVANCED LEVEL students to negotiate and finance the admissions process for colleges and universities in the United States with the aim of producing skilled and widely-educated leaders for tomorrow’s Mongolia. USAP works closely with students through regularly scheduled meetings and seminars in order to assist them throughout the application process and to secure admission and scholarships for colleges and universities in the United States. The EducationUSA advising center – EARC - provides free membership to its resources and advising sessions for the USAP participants. USAP expects a strong commitment from the students to the program and later on to their communities and Mongolian society.

Although we do not limit the program geographically, the students MUST be able to reach our office in Ulaanbaatar on a regular basis during the school year, throughout school breaks and summer vacations. The students will work with our educational advising staff over this year and the next year to try to secure places and financial assistance to begin study in the US in August or September 2013.

ENTRANCE INTO THIS PROGRAM IS NO GUARANTEE OF A SCHOLARSHIP OR FINANCIAL ASSISTANCE TO STUDY IN THE UNITED STATES.

To apply to USAP, you must currently be a highly-determined and hardworking 10th and 11th grade student who will graduate in spring of 2012 and 2013. To be eligible for consideration, you must have a VERY strong academic record, be actively involved in co-curricular and leadership activities and have a strong record of giving back to community. You must also demonstrate financial need and provide a proof that your family would not be capable of financing your education in the USA. Please complete this application form and return it together with the required documents listed at the end of application form by post or in person no later than Friday, April 27, 2012 to:

Educational Advising Resource Center
Sukhbaatar district, Student’s street
Building MKM – 24, 1st floor
Tel: 976-11-319016; Fax: 976-11-326941

Photocopies of this form are acceptable. Please complete this application form fully, providing us as much information as possible about yourself, your dreams and ambitions, your family background and your academic and co-curricular records. Please send all parts of your application together at one time to ensure that your application is complete. Incomplete applications will not be considered.   

USAP 2012 Application Deadline: Friday, April 27, 2012

Selection process:

1st selection
April 27, 2012    Deadline for application submission (no later than 5 PM)
May 2, 2012    List of applicants who will take TOEFL test will be posted on EARC bulletin board and www.earcmn.org

2nd selection
May 12, 2012    Applicants will take the TOEFL test, the place and time will be announced
May 17, 2012    Results of the TOEFL test will be announced on EARC bulletin board and www.earcmn.org

3rd selection
May 26, 2012    Applicants scored higher than 570 on the TOEFL test will take the SAT test, the place and time will be announced

Final selection
June 4, 2012    Final selection result will be announced on EARC bulletin board and website www.earcmn.org


Read directions carefully: It is essential that you attach to your application the following documents. Please do not send originals of certificates or reports as we cannot guarantee the return of any documents to unsuccessful candidates:

    A photocopy of transcripts:
10th grade students – submit your end-of-year report “Certificate of Basic Education” from your 9th grade and your first term report from 10th grade with an official school stamp;
11th grade students – submit your end-of-year report from your 10th grade and your first term report from 11th grade with an official school stamp;
    A letter of recommendation attesting to your character, talent and skills by a teacher, headmaster, or community leader who knows you well. Please do not include a basic testimonial that does not talk about you as an individual;
□    Financial Assessment Worksheet;
  Write two essays from the following groups /300-500 words/:

Group A
Colleges and universities in the United States will want to get to know you as a person, both in and out of the classroom. Use this essay as an opportunity to let us get to know you, how you think and what’s important to you. As we want to get to know you and not look for the most dramatic tale, is essential that all experiences related in these essays be a true and accurate depiction of your life.

  1. There is a saying: “Let your life speak.” Describe the environment in which you were raised- your family, home, neighborhood, or community- and how it influenced the person you are today.

    Group B
No matter whether you have studied science, commercial or arts subjects at your school, if you attend college or university in the US, you will be exposed to and take a wide variety of subjects from the humanities, social sciences, and pure sciences.  With this in mind, please answer to the following question to show us your intellectual strengths.

  1. 2012 is an election year both in Mongolia and the US where candidates for public office need to convince the people that they will bring about positive change.  If you were in contention to be the new Minister of Education, what would be your campaign platform?  How would you positively reform the Mongolian educational system? Write your manifesto!